Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн сурагчид ковидын халдвар авч, сургалтын үйл ажиллагаа зогсоосон гэх мэдээлэл цахим орчинд тархсан.
Энэ талаар тус сургуулийн захиргаанаас мэдэгдэл гаргасан байна.
МЭДЭГДЭЛ-д:
Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн сурагчид ковидын халдвар авч, сургалтын үйл ажиллагаа бүтэн цахим хэлбэрт шилжсэн тухай буруу ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эцэг эх суралцагчид та бүхнийг сэтгэл зүйн хувьд тавгүй байдалд оруулж буйд харамсаж байна.2021.09.01-нээс хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш ковидын халдвар авсан суралцагч огт байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. 2021.09.06-ны өдрөөс сургалтын үйл ажиллагаа 5:9 зарчмаар хэвийн үргэлжлэх болно гэжээ.
АДМИН








Нийгэм







