Dark Light
Нийгэм | 2021-09-06

29 сургууль, цэцэрлэг зайн сургалтад шилжжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Шуурхай зөвлөгөөнд Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Ковид-19”-ийн халдвар илэрсэн сургууль, цэцэрлэг, нөхцөл байдлын талаар танилцууллаа. БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжээд байна. Мөн 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь I, 70.4 хувь нь II тундаа хамрагдаад байгаа юм. Хотын дарга халдвар хамгааллын дэглэмийг баримталж, халдваргүйжүүлэлтийг байнга хийх ёстойг онцолсон.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр 532 тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарах тооцоо байгааг танилцуулав. Хотын дарга Сангийн яам руу хүсэлт явуулж, Улаанбаатар хотын иргэдийн амь эрсдэхээс сэргийлж, энэ асуудлыг шийдэхийг үүрэг болгов. Мөн өнөөдрөөс 37 чиглэлд сургуулийн 37 автобус үйлчилгээнд явж эхэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10