Ковидын улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хамгийн дээд хэмжээндээ хүрсэн нь Монгол улс дахь такси үйлчилгээний үнэд ихээхэн нөлөөлжээ. Эрх баригчид таксины төлбөрийг км тутамд 1000 төгрөгөөр тогтоодог байсан бол гуравдугаар улиралд огцом өсч 1500-2000 төгрөгт хүрсэн нь ажил эрхлэлт, зах зээлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэгт ихээхэн нөлөөлнө гэдгийг судалгаа харуулж байна.
Иргэн Б.Одбаяр: "Бензиний үнэ сая сонгуулийн дараа нэмэгдээд 200 дараа нь дахиад 200 тэгээд 300-аар нэмэгдсэний дараа такси үйлчилгээний үнэ хамгийн багадаа 1500 төгрөг болж байна. Зарим нь оройн цагаар 1 км 2000 төгрөгөөр явж байна. Бензиний үнэ нэмэгдэхэд бүх юмны үнэ нэмэгддэг. Бүр газны үнэ хүртэл нэмэгдсэн. Яагаад газ хүртэл нэмэгдсэн бэ гэхээр газыг бензинээр явдаг машинаар зөөдөг гэсэн. Тэгэхээр бензиний үнэ дагаад бүх юмны үнэ нэмэгдэх нь хууль ёсны хэрэг. Хоёр жил хөл хорионд байсан таксины жолоочдыг 1500 төгрөгөөр явахад буруутгаад баймааргүй байна. Гэхдээ үнэ нэмэхдээ уялдаатай нэмсэн бол дээр байсан гэж бодож байна"
Иргэн Х.Хонгорзул: "Таксины үнэ нэмэгдэж байгаа нь оюутан бид нарт маш их хүндрэл гарч байгаа. Жишээ нь өчигдөр таксинд суухад 1000 юмуу 1500-аар явдаг газар 2000 төгрөгөөр явсан. Энэ үнэ маш их нэмэгдсэн нь мэдэгдэж байна. Жолооч нар үнэ нэмэх нь хэцүү байна. Таксины үнэ нэмэгдэхээр дагаад бүх юмны үнэ нэмэгдэж байна"
Иргэн Ж.Намжил: "Шатахууны үнэ сарын дотор хоёр удаа тус бүр 300 төгрөгөөр нэмэгдлээ. Үүнээс болж эдийн засаг хүндрэлд орж байна. Бүх юмны үнэ нэмэгдээд байна. Бүх л хүнсний бүтээгдэхүүн нэмэгдсэн байна. Үнэ нэмэгдсэнээс болж иргэдийн худалдан авах чадвар ч буурсан байна. Бензин тосны үнэ нэмэгдсэн нь тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэн. Хөдөө орон нутгаас ирж байгаа бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үнэ нэмэгдэж байна"
Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг
АДМИН








Нийгэм







