Dark Light
Нийгэм | 2021-09-06

Автомашин ачдаг компаниудын ашгийг төрийн мэдэлд оруулж зам талбай, автомашины зогсоолоо сайжруулахыг иргэд шаардаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Замын түгжрэлийг бууруулах үүднээс замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил үргэлжилж буй. Гэвч ачилтын компаниудтай холбоотой иргэдийн гомдол, шүүмжлэл, маргаан тасардаггүй. Ялангуяа автомашиныг ачихаас өмнө жолоочид нь мэдэгдэхгүй, журамлах асуудал өдөр бүр гардаг.

Иргэдийн ярьж буйгаар компаниуд хотын гудамжнаас хууль бусаар буюу иргэдийн хувийн өмчид нь халдан өөрт нь мэдэгдэлгүйгээр журмын хашааруу ачдаг. Улаанбаатар хотийн замын хөдөлгөөнд өдөрт 100,000 автомашин зорчих  боломжтой гэж үзэж байгаа ч одоо 500-600 мянга орчим автомашин болж гурав дахин нэмэгдснээр зогсоолын хомсдолд орж байдал улам хүндэрч байна. Автомашин ачдаг компаниудын ашгийг төрийн мэдэлд оруулж зам талбай, автомашины зогсоолоо сайжруулахыг иргэд шаардаж байна.

Иргэн О.Галаа: "Улаанбаатар хотын өнөөгийн замын түвшин 100 мянган автомашин даах даацтай. Гэтэл өдөрт 500 мянгаас 600 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Эндээс гарч байгаа хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг бол хууль бусаар иргэдийн автомашиныг ачиж явдаг ачилтын компаниуд байна. Өдөрт 100-200 автомашин ямар ч зөвшөөрөлгүй, хулгайч шиг сэмхэн ачаад явдаг. Үүнийг жилээр тооцвол улсын төсөвт 3 тэрбум 240 гаруй сая төгрөг орох ёстой. Гэтэл энэ мөнгө автомашин  ачилтын  хувийн компаниудын цэвэр орлого болж байна"

Иргэн Б.Саруул: "Энэ компаниуд нь хүний хувийн өмчийг дураараа ачиж явж байгаа байдал нь иргэдийг маш их бухимдуулж байна. Бид нарыг дэлгүүр ороод гарч ирэх хооронд 10-20 минутын дотор маш хурдтайгаар ачаад явдаг. Машин дээр утасны дугаар байхад эзэнд нь утсаар мэдэгдэж зөвшөөрөл авахгүйгээр хулгайч шиг сэмхэн ачаад явдаг. Өмнө нь нялх хүүхэд унтаж байгаа машиныг ачаад явсан тохиолдол ч байсан. Улсад татвар төлөхгүй. Машинаа очиж авахад 60 мянган төгрөг төлөхөд ямар ч баримт өгдөггүй"

Иргэн Б.Батзаяа: "Улаанбаатар хотын иргэд жолооч нарыг нилээд бухимдуулж, чирэгдэл үүсгэж буй ажлын нэг бол автомашин ачилт юм. Иргэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ автомашинтайгаа очдог. Тэр газрууд нь авто зогсоолын асуудлыг шийдээгүй байдаг. Иймээс иргэд аргагүй байдлын улмаас зам дээр зогсох боломжгүй газар машинаа тавьдаг. Энэ нь эргээд өөрт нь хүндрэл учруулдаг. Ачилтын компаниуд нь хувийн хэвшлийнхэн байдаг. Чирээд хааш нь ч хамаагүй авч явдаг. Иргэд машинаа олж авахын тулд зөндөө чирэгдэл болдог"

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10