Dark Light
Нийгэм | 2021-09-06

Я.Содбаатар: Ерөнхийлөгч шүүгч, АТГ-ын даргыг томилох хоёр эрхээсээ татгалзаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хэсэгчлэн тавьсан хоригоос бүр мөсөн татгалзах хүсэлтийг ҮХЦ-д хүргүүлсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал Тамгын газрын дарга Я.Содбаатар: “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгэм болоод хуульчдын хувьд хамгийн их маргаж байсан шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр бид сүүлийн жилүүдэд хэд хэдэн ажил зохион байгуулсан.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байсан хоёр эрхээс татгалзаж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдыг томилох, хариуцлага тооцох болон АТГ-ын даргыг томилдог эрхээсээ татгалзаж байна. Ингэснээр УИХ-ын баталсан Шүүхийн тухай хуулийг цааш нь явуулах боломжтой болох юм.

Учир нь өмнөх Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсанаар сүүлийн найман сарын хугацаанд энэ хууль гацсан. Ерөнхийлөгч дээрх хоёр эрхээсээ татгалзсанаар энэ гацаанаас гаргаж байна гэсэн үг. Шүүхийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 15-нд батлагдсан ч Үндсэн хуулийн цэцэд үүссэн маргаанаас болоод бүрэн хэрэгжиж эхлээгүй байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн ажлаа цаашид үргэлжилнэ гэдгийг тодотгож хэлье.

Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас Ерөнхийлөгч татгалзаж, энэ эрх Их хуралд очно. Авлигатай тэмцэх газрын даргыг УИХ-д санал болгодог эрх мэдлээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлж байна. Ингэснээр шүүхийн салбарт хийх томоохон шинэтгэлийн ажил эхэлж байна.

Үндсэн хуулийн цэцээс Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Харин УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Одоо процессын дагуу Үндсэн хуулийн Их суудлын хуралдаан болно. Их суудлын хуралдаанаас өмнө Ерөнхийлөгч дээрх эрхүүдээсээ бүрэн татгалзаж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан тал өөрийнхөө хүсэлтийн үндэслэлээс бүхэлд нь татгалзаж болдог. Ерөнхийлөгчийн хувьд уг эрхийнхээ дагуу маргаан үүсгэхээс татгалзаж байгаа юм" гэдэг мэдээлэл өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10