Dark Light
Нийгэм | 2021-09-06

Өмнөговь аймагт ойрын хавьтлаас шинжилгээ авахыг зогсоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинж тэмдэггүй ойрын  хавьтлаас шинжилгээ авахыг зогсоолоо гэж Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Эрүүл Мэндийн Сайдын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны А/547 тушаалын дагуу дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн уг тушаалын дагуу шинж тэмдэгтэй хавьтлыг эмнэлзүйгээр оношлон шинжилгээгүйгээр эмчилгээнд хамруулах юм. Үүнээс гадна гэрийн тусгаарлалтанд байгаа ойрын хавьтлуудаас  6 дахь хоногийн тандалтын шинжилгээг шинж тэмдэггүй хүнээс авахгүй байхаар болжээ. Жирэмсэн ба хавсарсан суурь өвчтэй, эрсдэлт бүлгийн хавдар, гемодиализ эмчилгээ, эрхтэн шилжүүлэх мэс засал эмчилгээний дараах болон  55-  аас дээш насны  ахмад настан,  дархлаажуулалтанд хамрагдаагүй бүлгийн зэрэг  эрсдэлт бүлэгтээ ковидын түргэвчилсэн тест, PCR шинжилгээ хийх юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10