Dark Light
Нийгэм | 2021-09-06

Байлдагчтай дүрмийн бус харьцаж, дэглэсэн хал цэргүүдийг суллав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032-р ангийн цэргүүд нэгэнтэйгээ зүй бусаар харьцаж, дэглэж буй бичлэг өнгөрөгч хоёрдугаар сард цахимд түгсэн. Улмаар прокурорын байгууллагаас М, О, Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3.1, 28.4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тавдугаар сарын 17-ны өдөр хуралдаж байлдагчидтай дүрмийн бус харьцаж хүч хэрэглэсэн дэд түрүүч нарын гурван хүнд тус тус зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл 2021 оны долдугаар сарын 6-наас хэрэгжиж эхэлсэн "Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийн дагуу Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн долдугаар сарын 22-ны өдрийн магадлалаар дээрх иргэдэд оноосон ялыг өршөөлд хамруулан, суллажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10