Коронавирусийн халдварын улмаас Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, голомтод ажиллаж буй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд Ховд аймгийн Буянт сумын Цагаан Бургас багын малчин өндөр настан Даваажавын Баатар түүний гэргий аймгийн аврага саальчин өндөр настан Төмөрхүүгийн Өлзийхүү нар өөрийн бэлтгэсэн 60 литр аарцыг хоёр дахь удаагаа хандив болгон илгээжээ.
Энэхүү сайхан сэтгэлд Ховд аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээ төвийн хамт олон хариу талархсан сэтгэлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Ховд.мн
АДМИН








Нийгэм







