Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос дархлаажуулалттай холбоотойгоо мэдээллийг өглөө. Нэмэлт дархлаажуулалтын цэгүүд өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нэмэлт дархлаажуулалтын хүрээнд нийт 13000 хүн тун вазкцин татан авсан. Одоогоор 3000 гаруй иргэн Файзер болон Вероссел вакцинаас сонгон 3 дахь дунг хийлгэсэн байна.
Дархан сумын 1, 2, 3-р багийн иргэд Түвшин холбоо ӨЭМТ-ийн Өргөтгөлийн байр,
Дархан сумын 4, 5, 6, 7, 8, Малчин, Өргөө багийн иргэд ЭМГ-ын 3 давхарт
Дархан сумын 9, 10, 11, 12, 15 дугаар багийн иргэд БТСГ-ын зааланд
Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн иргэд Эрчим спорт зааланд тус тус очиж нэмэлт тунд хамрагдана. Орхон, Хонгор, Шарын гол сумдын иргэд ЭМТ-ийн байрандаа нэмэлт тунгаа хийлгэнэ.
Нэмэлт тунд хамрагдах зорилтод бүлэгт 55-аас дээш насны эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана. Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа юм.
Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай.
ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ БАРИМТАЛЪЯ.
Эх сурвалж: АОК
АДМИН








Нийгэм







