Ховд аймагт одоогоор дизель түлшний үнэ 200 төгрөгөөр буурч, 2200 төгрөг болсон. ОХУ-аас Ховд аймаг руу шатахууны шууд тээвэрлэлт хийх асуудлыг өнгөрсөн долоо хоногт аймгийн удирдлагууд шийдвэрлэсэн байна. Ингэснээр орон нутагт шатахуун, тэр дундаа дизeль түлшний үнэ ханшийг бууруулах боломж бүрджээ.
“Оюу мандал” ХХК-ийн тухайд Ховд аймагт 200 төгрөгөөр хямдруулан худалдах шатахууны анхны тээвэрлэлтээ eсдүгээр сарын 3-нд хүлээн авсан байна.
Мөн тухайн аймгийн удирдлагууд бензиний үнийг бууруулах талаар "Оюу мандал" ХХК-тай дахин зөвшилцсөний үр дүнд тус компани ирэх долоо хоногт АИ-92 авто бензинийг литр тутамд 50 төгрөгөөр хямдруулахаар болсон гэж ЗДТГ-аас мэдээллэв.
АДМИН








Нийгэм







