Dark Light
Нийгэм | 2021-09-06

“Эртэч Мандалговьчууд” өдөрлөгийг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд өглөө бүрийг өөрийн эрүүл мэнддээ зориулдаг зөв дадал хэвшилтэй иргэдийг олон нийтэд сурталчлах, үйл ажиллагааг нь дэмжих, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр хамтран “Эртэч Мандалговьчууд” өдөрлөгийг энэ сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд Эрүүл мэндийн газраас иргэдэд “Амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх” талаар зөвлөгөө мэдээлэл өгч, Биеийн тамир спортын газар, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр хамтран дасгал хөдөлгөөн хийлгэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дархлаа дэмжигч витамин өгсөн юм.

Өдөрлөгт эрүүл мэндээ эрхэмлэгч 60 гаруй иргэд оролцож, хамтдаа дасгал хөдөлгөөн хийсний дараагаар гүйлтийн замаар өөр өөрсдийн биед тохирсон өглөө бүр хийдэг алхалт, гүйлтээ үргэлжлүүллээ.

Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10