Dark Light
Нийгэм | 2021-09-06

Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсрууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдаж байна. 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил болоод хичээл сургууль эхэлснээс хойш тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулав. 

Сурагчид 2019-2020 оны хичээлийн жилийн тал хувьд, 2020-2021 онд нийт хугацааны 1/3-д  нь танхимаар, 2/3-д нь  зайнаас хичээллэсэн. Үүнээс үүдэн сурагчдын дунд хичээлийн хоцрогдол их гарч байгаа аж. Хэдийгээр зайны сургалтын ирц өндөр, сурагчид дунджаар дунджаар 91 хувийн ирцтэй  хичээлдээ оролцож байсан ч үр дүн тааруу гарчээ. Тиймээс танхимын сургалтыг юугаар ч орлуулашгүй гэдгийг Ж.Гантулга онцлоод, энэ хичээлийн жилд танхимын сургалтыг чухалчилна гэдгийг тодотгон өгүүлсэн юм. БШУЯ-наас сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсруулан гаргаж, нийт 22.556 багшийг сургалт хамруулсан байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10