Dark Light
Нийгэм | 2021-09-07

"Петровис компани нийслэлийн хэмжээнд гурван ШТС-аа түр хааж, засварлаж байгаагаа мэдэгдсэн"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэл хотод байрлалтай Петровис ХХК-ийн зарим шатахуун түгээх станц ажиллахгүй 2-3 хонож байгаа. Мөн зарим шатахуун түгээх станд АИ-92 безин зарахгүй байна гэх мэдээлэл иргэдийн дунд гараад буй. 

Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад "Петровис ХХК-аас нийслэлийн хэмжээнд гурван шатахуун түгээх станцыг түр хааж, засварлаж байгаагаа мэдэгдсэн. 

Шатахууны нөөц улсын хэмжээнд хэвийн байгаа бөгөөд ААН-үүд долоо хоног бүрийн Мягмар гарагт нөөц болон импортын мэдээгээ нэгтгэж өгдөг. Маргааш гэхэд нөөцийн мэдээ шинэчлэгдэж гарна" хэмээн хариуллаа. 

Түүнчлэн Петровис ХХК-ийн Шуурхай мэдээллийн төвийн 11-330505 дугаарт холбогдон лавлахад "Өнөөдрийн байдлаар 100 айл, Улиастай, Дарь-Эхийн салбаруудыг түр хааж засвар хийж байна. Станцуудыг ээлжлэн түр хааж, засвар болон шатахууны савыг цэвэрлэх ажлыг хийж байгаа. 

Шатахуун худалдахад ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй" гэх тайлбарыг өгөв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10