Үерийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон өрхөд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Говь-Алтай орон нутгийн хөтөлбөрөөс дэмжлэг үзүүллээ.
Тодруулбал, наймдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Алтай хотод орсон үргэлжилсэн борооны улмаас үүссэн үерийн үеэр эд хөрөнгөөрөө хохирсон Есөнбулаг сумын Жаргалант, Түмэн, Харзат багийн 10 өрхөд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс хүнсний буцалтгүй тусламж үзүүлэв. “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын орон нутагт зарцуулах мөнгөн тэтгэлэгээр /community GN/ хийх үйл ажиллагааны хүрээнд 2,833,800 төгрөгийг зарцуулсан тухай холбогдох албанаас мэдээлэв.
АДМИН








Нийгэм







