Dark Light
Нийгэм | 2021-09-07

Булган аймагт усанд осолдсон гурван иргэнийг хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид Орхон, Эг голд эндсэн, осолдсон байж болзошгүй гурван иргэнийг эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байна. Орхон сумын Халиун багийн Уушгийн гарам гэдэг газар наймдугаар сарын  31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон нэг хүн живсэн аж. Тухайн автомашиныг голын ус татартал татан гаргах ажиллагаа хийж боломжгүй гэж үзсэн байна. Булган, Орхон аймгийн Онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэд усанд осолдсон Орхон аймгийн харьяат иргэн 44 настай, эрэгтэй Л-ийг Цоохор морьтын гарамнаас Орхон Туул голын бэлчир хүртэл 110 км газар завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өчигдөр 20:30 цагт эрлийг түр зогсоожээ.

Мөн Тэшиг сумын Хужирт багийн Хүрд гэдэг газар иргэн М, Н нар есдүгээр сарын 03-ны өдөр гэрээсээ мотоциклоор яваад сураггүй болсон бөгөөд мотоциклыг нь Эгийн голын бетон гүүрний хажуугаас олсон тухай дуудлага  өчигдөрийн 18:10 цагт иржээ.  Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Орхон, Эг голд эндсэн, осолдсог байж болзошгүй гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг өнөө өглөө эхлүүлээд байна гэж аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10