Dark Light
Нийгэм | 2021-09-07

ЭЕШ-д амжилттай оролцсон сурагчид болон багш нарт 1 сая төгрөгийн урамшуулал өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жил бүр ЭЕШ-д амжилттай оролцсон сурагч, сурагчаа амжилттай бэлтгэсэн багш нарт аймгийн Засаг даргын зүгээс тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгодог. 

Тэгвэл энэ жил ЭЕШ-д амжилттай оролцсон Хэрлэн нэгдүгээр сургуулийн 12Г ангийн сурагч Лувсанчүлтэмийн Номин-Эрдэнэ, ХХЦС-ийн 12В ангийн сурагч Минжингийн Ундрах-Эрдэнэ, Бор-Өндөр ЦС-ийн 12В ангийн сурагч Оюунбаатарын Наранзаяа, Тэмүүжин ЦС-ийн 12А ангийн сурагч Мөнхзаяагийн Нарангэрэл, Бэрх ЕБС-ийн 12Б ангийн сурагч Банзрагчийн Ганбаяр нарыг, сурагчаа амжилттай бэлтгэсэн Биологийн багш Д.Мөнх-Эрдэнэ, Орос хэлний багш Б.Заяа, Орос хэлний багш Ц.Цэцэгээ, МХБУЗ-ийн Б.Батзаяа, Түүх, нийгмийн ухааны багш Г.Бат-Учрал нарыг нэг сая төгрөгөөр урамшуулж, батламж гардууллаа.

Амжилт гаргасан багш сурагчдад батламжийг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг нар гардуулан өгсөн бөгөөд сурагчдад их дээд сургуулийн тэтгэлэг, МУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс санаачлэн хэрэгжүүлж буй Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцах боломж, МУ-ын Ерөнхий сайдын тэтгэлэг, "Эргэх холбоо" ТББ-ын тэтгэлэгт уралдаан зэрэг сурагчдын ирээдүйд хэрэгтэй мэдээллийг хүргэж, "Эзэн хичээвэл, заяа хичээдэг", хэмээж ирээдүйд Монгол улсыг түүчээлэх шилдэг боловсон хүчин болохыг хүслээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10