Dark Light
Нийгэм | 2021-09-07

Хан хэнтий чуулгад 45 суудалтай, дунд оврын автобус хүлээлгэн өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий чуулга”-ын уран бүтээлчдийн санал хүсэлтийг хүлээн авч өнөөдөр 45 суудалтай жуулчны автобус, Хэрлэн сумын "Өндөрхаан хот тохижилт" ОНӨААТҮГазарт бага оврын 25 хүний суудалтай "Nissan county" маркийн автобусыг аймгийн удирдлагууд гардуулан өглөө.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат автобус хүлээлгэн өгөхдөө, “Манай уран бүтээлчдээс аймгийн удирдлагуудад олон жил дэвшүүлсэн асуудал өнөөдөр биеллээ олж байна. Аялан тоглолт хийхэд автомашин хүрэлцэхгүй, хуучирч элэгдэлд орсон тээврийн хэрэгслээр зорчдог байсан бол одоо тав тухтай зорчих боллоо. Цаашид ариг гамтай хэрэглээрэй ” хэмээж нийт уран бүтээлчдэд уран бүтээлийн өндөр амжилт хүслээ.

“Өндөрхаан” хот тохижилтод хүлээлгэн өгсөн автобусыг ард иргэдийн хүсэлт, тус тойргоос аймгийн ИТХ-д сонгогдсон У.Одхүүгийн хүсэлтийн дагуу орон нутгийн төсвөөс шийдвэрлэн өгч байгаа бөгөөд “Малчдын хороолол – Чингис хот” чиглэлд цагийн хуваарийн дагуу зорчих юм байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10