Dark Light
Нийгэм | 2021-09-07

Монголын залуучуудын холбоо "АВИЛГАЛ"-ын эсрэг аян өрнүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од авилгалын эсрэг аян өрнүүлэх болсон талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол улс авилгалын индексээрээ дэлхийд дээгүүр жагссаар байна. Залуучуудад авилгалтай холбоотой асуудлуудаар сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Бидний өдөр тутмын амьдралд авилгал гэдэг зүйл үргэлж таардаг. Энэ үед залуус ямар алхам хийх дээр хамгийн наад захын ойлголтыг өгөхийг хүсч байна.

Бусад иргэний нийгмийн байгууллагууд бидэнтэй нэгдээсэй гэж хүсэх байна. Мөн манай холбооноос Авилгатай тэмцэх газартай хамтран ажиллах санал тавьсаар байгаа. Шижигнэсэн залуус минь цэвэр гараар олсон мөнгөөрөө гэр бүл, үр хүүхдээ тэжээгээсэй гэж хүсдэг. Энэхүү аянд маань залуус идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10