Dark Light
Нийгэм | 2021-09-07

Нэр бүхий 5 компанийг Сангийн яамны хар жагсаалтад оруулах санал хүргүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Засаг дарга Удирдлагын зөвлөлийн хурлаараа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй, орхигдуулсан, зөрчил дутагдлаа арилгаагүй нэр бүхий 5 компанийг хар жагсаалтад оруулах саналыг Сангийн яаманд хүргүүлэх, цаашлаад Барилга, хот байгуулалтын яаманд хандан тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргэхээр боллоо. Доорх таван компанийн ажлын гүйцэтгэл, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар тэрбээр Сангийн яаманд уламжлаад байсан юм.

Тухайлбал, Өмнөдэлгэр сумын соёлын төв, Бэрх тосгоны хөл бөмбөгийн талбайг гүйцэтгэж буй “Си эйч би жи” ХХК,  Биндэр сумын сургуулийн спорт заалны гүйцэтгэгч  “Бүтээлч шинэ сонголт” ХХК, Хэрлэн сумын 9-р цэцэрлэгийг Хөвсгөл геологи ХХК, Мөрөн сумын Соёлын төвийн барилгыг гүйцэтгэгч   “Алтайн газрын хүч” ХХК, Хэрлэнбаян-Улаан тосгоны эрүүл мэндийн төв, Баян-Адрага сумын Аврах бүлгийн байр, “ТэТү” ХХК-ийг мэдэгдэл хүргүүлж, холбогдох яамдад санал хүргүүлэхээр боллоо.

Эх сурвалж: Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10