Dark Light
Нийгэм | 2021-09-07

Олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

          Олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн нээлтийн ёслолын ажиллагааг 9 дүгээр сарын 6-ны өдөр боллоо. Энэхүү сургууль БНХАУ-ын Хэнань мужийн Жумадиан хотод байрлах Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Цэргийн төв тойргийн “Куесан” сургалтын баазад 2021 оны 9 дүгээр сарын 6-15-ны өдрүүдэд явагдах юм.

            Сургуулийн нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга бөгөөд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Цэргийн төв тойргийн командлагч, дэслэгч генерал Фан Чен Цайя, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн орлогч дарга дэслэгч генерал Дэн Жи Пинг тэргүүтэй албаны зочид, сургуульд оролцогч Хятад, Монгол, Пакистан, Тайланд Улсын Зэвсэгт хүчний нийт 750 орчим цэргийн алба хаагчид оролцлоо.   

Олон улсын энэхүү сургууль нь үүссэн цагийн байдалд энгийн иргэдийг хамгаалах, хүний эрхийн зөрчлийг шалган тогтоох, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, гал зогсоох гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үндсэн мандатаар хүлээсэн үүрэг гүйцэтгэх сэдвийн дор зохион байгуулагдана. Энэ үеэр тус сургуульд оролцогчид салааны бүрэлдэхүүнээр эрэн хайх, бүслэн нэгжих ажиллагаа, цувааны хамгаалалт, энгийн иргэдийг хамгаалах, алан хядах ажиллагааны эсрэг сөрөг тусгай ажиллагааны арга тактик, эмнэлгийн татан гаргалт, цар тахлын дэглэм тогтоох, хяналт тавих зэрэг чиглэлээр хэсэгчилсэн болон нэгдсэн сургалт, дадлагад хамрагдах юм.

           Энэхүү олон улсын сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Эрдэнэбилэгээр удирдуулсан 28 цэргийн алба хаагч халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисны үндсэн дээр амжилттай оролцож байна.  

                                                         Хурандаа Д.ЭРДЭНЭБИЛЭГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10