Dark Light
Нийгэм | 2021-09-08

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "ОРОЛЦОО" төсөл амжилттай үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын нийт хүн амын 31 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 46 хувийг бүрдүүлдэг залуучуудын хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, зөв хандлага, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Оролцоо” төслийн сургалт арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна. 

Сургалт нь залуучуудад ажил, амьдралынхаа гарааг зөв эхлүүлж, хөдөлмөрийн харилцаанд оролцоход шаардлагатай ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, Залуучуудад уламжлалт болон орчин үеийн соёлын агуулгатай хослуулан хувь хүний хөгжил, эх оронч үзэл санаа, эрүүл, зөв амьдралын хэв маяг, төлөвшлийг суулгах, Улс орны хөгжлийн үндэс болох гэр бүлийн утга учир, хамтын хүсэл мөрөөдөл, түүнд хүрэх арга замын талаар сургахад чиглэгдэх юм.  

Төсөлд хамрагдсан залуучуудыг үндэсний бүтээн байгуулалтад оролцуулж, ажлын байраар хангах, нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд дадлагажуулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн менторшип арга хэмжээнд хамруулах юм.  

/Гэрэл зурагт: ОУХ-ийн Найрамдал цогцолбор дахь “Оролцоо” төслийн 4 дүгээр ээлжийн сургалтын явцаас/


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10