Dark Light
Нийгэм | 2021-09-08

Сураггүй алга болсон 2 эрэгтэйн мотоциклийг гүүрний хажуугаас олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Хүрд” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ Иргэн М, Н нар 9 сарын 3-ны өдөр гэрээсээ мотоциклоор яваад сураггүй болсон бөгөөд мотоциклыг нь “Эг”-ийн голын бетон гүүрний хажуугаас олсон тухай дуудлагыг 9 сарын 6-ны өдрийн 18:10 цагт аймгийн Онцгой байдлын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хүлээн авч “Булган “авто зам засвар арчилалт” ТӨХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн М /52 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг “Эг”-ийн голд 4 метрийн гүнд, 6 удаа шумбалт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 9 сарын 8-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19