Dark Light
Нийгэм | 2021-09-08

Аж үйлдвэрийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал аж үйлдвэрийн салбарт ажиллаж буй мэргэжлийн холбоодын төлөөллийг  хүлээн авч уулзлаа. 

Тус уулзалтаар аж үйлдвэрийн салбарт тулгамдаж буй саад бэрхшээл,  тэдгээрийг даван туулах арга замыг тодорхойлж, аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх, импортоос хэт хамааралтай эдийн засгийн тогтолцоог шинэчлэх, Ковид-19 цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар хэлэлцсэн юм.

Уулзалтад ирсэн мэргэжлийн холбоодын төлөөлөл хүнс, хөдөө аж ахуй, уул уурхайн болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй бэрхшээлийг тодорхойлохын зэрэгцээ тэдгээрийг шийдвэрлэх гарц шийдлийг санал болгож, бодит үр дүн бий болгон хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал Засгийн газраас болон тус газраас аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж буй үйл ажиллагааны талаар товч танилцуулсан. 

Үндэсний хөгжлийн газраас тус салбарын төлөөлөлтэй Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого боловсруулах, аж үйлдвэрийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн санал санаачлага гаргах, цаг үеийн нөхцөл байдлаарх холбогдох судалгаа, шинжилгээ хийх, төсөл хэрэгжүүлэх асуудлаар хамтран ажиллахаар тогтлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10