Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл /СТБЗ/-ийн 2021 оны III улирлын ээлжит хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 7-нд Сангийн яамны хурлын танхимд боллоо. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Энэ удаагийн хурлаар Засгийн газрын дотоод үнэт цаасыг биржийн бус зах зээлээр дамжуулан арилжаалах тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар хэлэлцэж, мэдээлэл солилцлоо. СТБЗ-ийн гишүүд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд холбогдох саналаа хүргүүлж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгдэв.
Мөн үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлсэн биржийн бус зах зээлийн талаар мэдээлэл, танилцуулга сонсоод зөвлөлөөс цаашид энэ зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
АДМИН








Нийгэм







