Dark Light
Нийгэм | 2021-09-08

Ургац хураалтад ажиллаж байгаа иргэдийг вакцинжуулах хүсэлт хүргүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ жилийн ургац хураалтад 12.5 мянган тариаланч, ногоочин, тариалангийн салбарын ажилтан ажиллахаас гадна 13 аймгаас 7300 ажиллах хүн, хүчний захиалга ирүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар 2800 орчим оюутан залуус, цэргийн алба хаагч, хүнсний талон авдаг 1900 гаруй иргэн тариалан бүхий иргэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.

Хүнсний ногооны хураалт жигдэрч нийслэл болон томоохон хот суурин газруудад борлуулалт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд үр тарианы хураалт таримлын болц, цаг агаарын нөхцөл байдлаас хамааралтайгаар энэ сарын 15-наас жигдрэх төлөвтэй байна. 

Тиймээс ургац хураалтад ажиллах тариаланчид, ногоочид, оюутан залуус, цэргийн алба хаагчид болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийг тухайн орон нутагт нь эхний ээлжид вакцины 3-р тунд хамруулах хүсэлтийг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, орон нутгийн удирдлагуудад хүргүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10