Dark Light
Нийгэм | 2021-09-08

Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын валютын сан /ОУВС/-гаас гишүүн орнуудтайгаа тухайн улс орны эдийн засаг, санхүүгийн бодлогын төлөв байдлыг зөвлөлдөх, үнэлэх хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулдаг.

Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн бодлогын төлөв байдлын талаарх эхний хэлэлцүүлэг энэ сарын 7-нд цахимаар болж ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Сёк Юүүн (Seok Hyun Yoon), Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи (Angana Banerji), бусад шинжээч судлаачид Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны дарга Д.Баярсайхан, Ажлын албаны болон зарим газрын дарга нартай уулзаж санал бодлоо солилцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэлцүүлгийг нээж “Халдварт цар тахлын нөлөөллөөс үүдэж Монгол Улсын санхүү, эдийн засгийн салбар амаргүй нөхцөл байдалтай тулгарсан ч Санхүүгийн зохицуулах хороо зохих арга хэмжээг шуурхай авч ажилласнаар нэлээдгүй ахиц дэвшил үзүүллээ. Тухайлбал, санхүүгийн салбар 4.2 нэгжээр өсөж, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4.9 их наяд төгрөгт хүрлээ. Мөн хөрөнгийн зах зээлд хувийн хэвшлээс компанийн бонд, анхны арилжааны зориулалттай хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, биржээр арилжаалагддаг хамтын хөрөнгө оруулалтын сан зэрэг шинэ бүтээгдэхүүн гарсан. Мөн Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй  үндэсний компанийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд төгрөгт хүрсэн түүхэн үйл явдал тохиолоо. Үүний зэрэгцээ биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталснаар нэгэн шинэ бүтээгдэхүүн гарч, Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд шинэ хуудас нээгдэж байна. Энэ нь санхүүгийн зохицуулагч байгууллага болон мэргэжлийн оролцогч байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүн. Цаашид ч бид олон нийтийн оролцоог сайтар хангаж, ил тод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, баялаг бүтээгчдээ  дэмжиж ажиллах болно” гэж хэлсэн юм.  

Хэлэлцүүлгийн үеэр хоёр тал Монгол Улсын санхүүгийн салбарын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, санхүүгийн тогтвортой байдлын чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Тодруулбал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд Санхүүгийн зохицуулах хорооноос хийж хэрэгжүүлсэн болон цаашид хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, дүрэм журмын орчинг олон улсын жишигт нийцүүлэх хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, цар тахалтай тэмцэхэд Хорооноос бодлогын түвшинд хэрэгжүүлсэн арга хэмжээ, даатгалын салбарт хийж хэрэгжүүлсэн, цаашид анхаарч бус асуудал, банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн байдалд хийсэн үнэлгээний талаар санал солилцов.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10