Dark Light
Нийгэм | 2021-09-08

Өрхийн эрүүл мэндийн төвүүд гүйцэтгэлийн нэхэмжлэх, санхүүгийн баримтуудаа цаг тухайд нь үнэн зөв ирүүлэхийг анхааруулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Яг одоо ЭМДЕГ-ын удирдлагууд Нийслэлийн болон орон нутгийн Өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл эмч, эмнэлгийн ажилчидтай цахим уулзалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулт өгч ажиллаж байна.

ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг сар бүрийн 1-5-ны хооронд авдаг. Ингэхдээ уг нэхэмжилсэн дүнгийн 70 хувийг дараа сард үзүүлэх тусламж үйлчилгээний урьдчилгаа болгон сар бүрийн 8-10 ны дотор олгож, үлдэгдэл 30 хувийн санхүүжилтэд чанарын хяналт хийж сар бүрийн 23-25-ны хооронд шилжүүлдэг.

ЭМДҮЗ-ийн 2021 оны 04 дүгээр тогтоолын дагуу ЭМДEГ-аас ӨЭМТ -үүдэд нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг олгодог бөгөөд энэ санхүүжилтэд цалин, тогтмол зардал, шатахууны зардал гэх мэт зардалууд багтдаг.

May be an image of 4 people and text

Үүн дээр нэмэлтээр өнөөдрийн байдлаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үндсэн тусламж үйлчилгээний 2021 оны 1-7 сарын гүйцэтгэлд ЭМД-ын сангаас Орон нутгийн 69 ӨЭМТ-д 1 тэрбум 126 сая, Нийслэлийн 115 ӨЭМТ-д 1 тэрбум 598 сая төгрөг, Ковид-19-ийн өрхийн гэрийн эргэлтийн санхүүжилтэд 219 ӨЭМТ-д 6 тэрбум 937 сая төгрөгийг олгоод байна.

Сүүлийн үед Өрхийн эрүүл мэндийн төвүүд гүйцэтгэлийн нэхэмжлэх, үзүүлсэн тусламж, үйлчилгээний дэлгэрэнгүй /XML/ файлаа огт ирүүлээгүй, ирүүлсэн нь алдаатай илгээснээс үүдэн үлдэгдэл санхүүжилт удаашрах асуудал үүсэж байна. Иймд гүйцэтгэлийн нэхэмжлэх, санхүүгийн анхан шатны баримтуудаа цаг тухайд нь үнэн зөв илгээхийг ЭМДЕГ-аас анхааруулж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10