Мобиком Корпорацийн удирдлагад Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан байгалийн цогцолборт үзэсгэлэнт газруудад 4G сүлжээ шинээр оруулсанд талархал илэрхийлэв.
Монголын баруун хязгаарт буюу Монгол Улсын хамгийн өндөр цэг Алтай Таван Богд хайрханд Мобикомын 4G сүлжээ шинээр нэвтэрлээ. Ингэснээр Алтай Таван Богд уулыг үзэж сонирхохоор очсон аялагчид, жуулчид гар утсаараа дүрст дуудлага хийж, байгалийн гоо үзэсгэлэнг ойр дотныхоо хүмүүстэй агшин зуурт хуваалцах боломжтой боллоо. Түүнчлэн ОХУ, БНХАУ-тай хиллэдэг, хил хамгааллын бүс нутаг тул хилийн заставт шинэ сүлжээ нэвтэрсэнд хилчид талархаж байна.
Мобиком Корпораци нь энэ жил байгалийн үзэсгэлэнт газрууд, төв суурин газраас алслагдсан багууд, уул уурхайн зарим бүс нутагт шинээр сүлжээ оруулахыг зорьж байна.
Баян-Өлгийн аймгийн Толбо нуур, Даян нуур, Сыргалы орчим Загаст нуур , Алтанцөгц сумын зуслан, Хөх хөтөл, Согог, Хотгор багуудад мөн Бураатын даваа, Шар нуурын морины бариа орчимд шинээр 4G сүлжээ орлоо. Мобиком Корпорацийн удирдлагад Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан байгалийн цогцолборт үзэсгэлэнт газруудад 4G сүлжээ шинээр оруулсанд талархал илэрхийлэв.
Мобикомын 4G сүлжээ нэвтэрснээр жуулчны бааз, амралтын газрууд ч аялагч, амрагчидтайгаа харилцаа холбоо тогтооход илүү хялбар болж байна.
АДМИН








Нийгэм







