Dark Light
Нийгэм | 2021-09-08

Төв аймгийн гишүүд сургалтад хамрагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МҮЭ-ийн холбооноос ОУХБ-тай хэрэгжүүлж байгаа Албан бус салбарт ажиллагчдад ҮЭ-үүдээс үзүүлэх үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд “Албан бус салбарт ажиллагчдын эвлэлдэн нэгдэх эрх, ҮЭ-д зохион байгуулах асуудал” сэдэвт модуль сургалтыг өнөөдөр 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн ҮЭ-ийн холбооны худалдаа, ахуйн үйлчилгээний салбар дахь хувиараа хөдөлмөр эрхлэгч ҮЭ-ийн гишүүн ажиллагчдад зориулан цахимаар зохион байгууллаа.
Тус сургалтаар Албан бус салбарын тухай товч ойлголт, тулгарч буй хүндрэл бэрхшээл, Эвлэлдэн нэгдэх эрхиййн ач холбогдол, Албан бус салбарт ҮЭ-д эвлэлдэн нэгдсэн гадаад,дотоодын туршлага, МҮЭ-ийн холбооны бүтэц зохион байгуулалт, ҮЭ-д эвлэлдэн нэгдэхтэй холбоотой олон улсын конвенц, Монгол улсын хууль тогтоомжууд , ҮЭ-ийн хороо байгуулах,бүртгүүлэх арга зам гэсэн сэдвүүдээр МҮЭ-ийн холбооны сургагч багш Ш.Буянаа цахим хичээлийг удирдан нийт 15 ҮЭ-ийн хорооны гишүүдэд сургалт явуулж дараа нь асуулт хариулт, оролцогчдын санал сэтгэгдлийг сонсож хариулт өгснөөр сургалт өндөрлөлөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10