Dark Light
Нийгэм | 2021-09-08

БНСУ цар тахалтай дасан зохицож амьдарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ аравдугаар сарын эцэс гэхэд цар тахалтай дасан зохицох боломжтой болно гэдгээ мэдэгдсэн байна. Аравдугаар сард тус улсын өндөр настнуудын 90 хувь, насанд хүрэгчдийн 80 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан байх тооцоотой байгаа ажээ.

Харин Япон улсын хувьд Токио зэрэг хэд хэдэн бүс нутагт тогтоогоод байгаа онц байдлын дэглэмээ есдүгээр сар дуустал сунгахаар төлөвлөж байгаа талаар “Asahi” сонинд мэдээлжээ. Онц байдлын дэглэм есдүгээр сарын 12 хүртэл үргэлжлэхээр байгаа юм.

Харин Израил улсын Засгийн газар иргэдээ вакцины гурав дахь тунд хамруулахад анхаарч байна. Тус улсад нэг өдөрт 100 мянга гаруй иргэн вакцинд хамрагдаж байгаагийн ихэнх нь гурав дахь тунгаа хийлгэж байгаа ажээ. Вакцинжуулалтын явцаараа тэргүүлж байсан Израил улс одоогоор COVID-19-ийн халдварын томоохон голомт болоод байна. Халдварын тархалт нэмэгдэхэд “коронавирус”-ийн халдварын “Дельта” хувилбар нөлөөлж байгаа ажээ.

Үүнээс гадна “Johnson & Johnson”-ийн COVID-19-ийн эсрэг вакцин халдвар авах эрсдэлийг хоёр дахин бууруулж байгааг судалгаагаар тогтоосон байна. Судалгааг “коронавирус”-ийн халдварын гурав дахь давлагаанд өртөөд буй Өмнөд Африкийн эмнэлгийн салбарын ажилчдад хийжээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10