Өнөөдөр 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумын 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.
Тэгвэл мөн өнөөдөр 10:16:02 цагт Баянхонгор аймгийн Жинст сумаас баруун зүгт 21 км-ийн зайд 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас учирсан хохиролгүй.
Өчигдөр 08:28 цагт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн “Оргот” гэдэг газар 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй байна.
АДМИН








Нийгэм






