“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн намрын мод арчилгааны нэг болох мод шохойдох, биологийн фунгицид цацах ажил эхэллээ. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д ургаж байгаа гол зам дагуух том нарснууд болон бусад бүх модоо хамгаалах түрхлэг түрхэж, хорхой шавжны аюулаас урьдчилан сэргийлж байна. Мод, сөөгийг шохойдож, фунгицид цацаж хамгаалах нь олон талын ач холбогдолтой, мод арчилгааний гол ажлын нэг юм.
Мод, бут, сөөгийг өндрөөс нь хэмжиж байгаад гол ишинд нэгэн жигд өндөртэй шохойн түрхлэг түрхдэг. Энэ нь модыг өнгө үзэмжтэй харагдуулахаас гадна хортон шавжнаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга болдог байна. Гол ишээр дамжин дээшээ авирч буй хортон шавж гэмтэлтэй холтсоор дамжин модны гүн рүү нэвтрэхээс сэргийлдэг бөгөөд гадны нөлөөллөөс болж хугарсан, мөчир, золом зэргийг нар салхины хэт нөлөө, модны чийг алдалтаас хамгаалж өгдөг юм. Түүнчлэн шохойдох арга нь тухайн модны амьдрах хувийг нь ч нэмэгдүүлж байдаг.

АДМИН








Нийгэм





