Dark Light
Нийгэм | 2021-09-08

Жирэмсний хяналтад байгаа бүх эхчүүдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдөр/2021.09.08/ Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хурлаар аймгийн хэмжээнд байгаа нийт жирэмсэн эхчүүдийг коронавируст халдварын урьдчилан сэргийлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах шийдвэр гаргалаа. Энэ дагуу шинжилгээ авах байр, цаг хугацааг товлож зарыг олон нийтэд мэдээлнэ.
Дарханд өнөөдрийн байдлаар ковид 19-ийн халдвартай 23 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 1176 эмэгтэй өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд жирэмсний хяналтад байгаа аж.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд, жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэл харьцангуй өндөр байгаа тул аль болох ойрын боломжтой хугацаандаа вакцин хийлгэхийг уриалж байна.
Мөн жирэмсэн эхчүүд “Ковид-19" халдвараас сэргийлэхийн тулд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гараа угаах, амны хаалт зүүх, олон нийтийн газраар аль болох явахгүй байх, зай барих, найз нөхөд, ах дүүтэйгээ утас болон цахим сүлжээгээр холбогдох, найз нөхдөө гэртээ урихгүй байх, өвчтэй хүмүүсээс аль болох хол байх, ажил олгогч нар жирэмсэн эмэгтэйчүүдэд гэрээсээ ажиллах боломж олгохыг анхааруулж байна.
2021.09.08 #АОК

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10