Dark Light
Нийгэм | 2021-09-08

Монгол Улсын Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хурал энэ оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан юм. Цагдаагийн байгууллагыг төлөөлөн Монгол Улсын Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн гишүүн, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар нар оролцсон юм.
Хурлыг Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар удирдаж, Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр, Үндэсний эрсдэлийн үнэлгээний явц, үр дүн, Виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний ажлын хэсгийг байгуулах тухай болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар ФАТФ-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт тайлагнах шаардлага, мөн Монгол Улсын 2021 оны явцын тайлан, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцэн шийдвэрлэж, Үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагуудын удирдлагуудад үүрэг, ажлын чиглэл өгөв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10