Dark Light
Нийгэм | 2021-09-08

Хөвсгөл аймгийн Цойцон нуурыг сэргээх төсөл хэрэгжиж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл нуурын цэнгэг усны эх үүсвэрийг бүрдүүлдэг Дархадын хотгорт 300 орчим гол, нуур байсан боловч цөлжилтийн улмаас 200 орчим нь ширгэсэн гэж үздэг. 1960-аад оны сүүлээр их хэмжээний үер болж Дархадын хотгорт байх Цойцон нуурыг тэжээдэг голын голдирол өөрчлөгдсөнөөс шалтгаалан нуур ширгэсэн байна. 

Оросын эрдэмтэд Цойцон нуур эргэн сэргэх 70 хувийн боломжтой гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Манай улсын эрдэмтэд ч нуурыг сэргээх бүрэн боломжтой гэж үзсэн учраас БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Дархадын хотгорын цөлжилтийг багасгах, Рэнчинлхүмбэ сумын Цойцон нуурыг нөхөн сэргээх" төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Тус нуурыг сэргээхэд шаардлагатай 800 сая төгрөгийг 2021 оны улсын төсөвт тусгуулж гүйцэтгэгчээр “Престиж инженеринг” ХХК шалгарч ажлаа эхлүүллээ.

Төсөл амжилттай хэрэгжвэл Хөвсгөл далайг тэжээн тэтгэх хамгийн том эх үүсвэр болсон Дархадын хотгорын газрын гүний цэвэр усны нөөц, цэвдэгшил, нуур орчмын байгаль экологи дахин сэргэх боломж бүрдэх ажээ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10