Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 8-ний өдөр нийт 1773 гомдол, мэдээлэл иржээ.
Нийт дуудлагын 1416 нь зөрчлийнх бол хулгайлах 27, гэр бүлийн хүчирхийллийн 129, гэмт хэргийн шинжтэй 73 дуудлага ирсэн байна.
Нийт 171 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил гарчээ.
Мөн олон нийтийн газар танхайрсан 96, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 52 зөрчил гарсан байна.

АДМИН








Нийгэм





