Аймгийн Засаг дарга О.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Ханги хилийн боомт дээр ажиллалаа. Хилийн боомт дээр ажиллах хугацаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Дархан Муумянган холбоот хошууны Мандал боомтын захиргааны удирдах албан тушаалтнуудтай цахим уулзалтыг зохион байгуулсан юм.
Коронавирус (Ковид-19)-ын нөхцөл байдлаас гадна Зүүнбаян-"Ханги-Мандал" боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын төсөл болон хилийн боомттой төмөр замаар холбогдох асуудлыг сэргээн идэвхижүүлэх, асуудлыг хоёр талаас нэгтгэж харилцан уулзалтыг тогтмол хийж байх, чингэлэгт тээврийн терминал байршуулах зэрэг асуудлыг голчлон шийдвэрлэхээр боллоо.
Хурлаар Ханги-Мандал боомтын үйл ажиллагааг идэвхижүүлэх, ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгслийн нэвтрэлтийг шуурхай болгох, халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар сахих зэрэг асуудлуудаар санал солилцлоо.
Уулзалтад Мандал боомтын захиргаа, ӨМӨЗО-ы консулууд, аймгийн Засаг дарга аймгийн Онцгой комиссын дарга О.Батжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Сансармаа, хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны шуурхай нэгдсэн удирдлага хариуцсан орлогч П.Билгүүн, хилийн 0168 дугаар ангийн захирагч Дэд хурандаа Я.Түвшинбаяр, Сайншанд дахь Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн, аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Н.Батцэцэг, Шалган нэвтрүүлэх заставын дарга Ахлах дэслэгч
Т.Тайванжаргал, Ханги дах Гаалийн салбарын эрхлэгч Д.Батбаатар, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Амарсанаа нар оролцсон юм.
Мөн Таван толгой-Ханги чиглэлийн 477 километр хатуу хучилттай хүнд даацын авто замын бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцлаа. Тус замыг Тахилт Хайрхан Транс ХХК концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа юм. Энэхүү зам нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрээр 227 километр дамжин өнгөрч байгаа бөгөөд 2022 оны 07 дугаар сард дуусгахаар төлөвлөжээ
АДМИН








Нийгэм





