Dark Light
Нийгэм | 2021-09-09

МБХ: Э.Цэндбаатар хэнч байсан алдаа гаргасан бол шийтгэл амсах ёстой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр Монголын боксын холбоо цахимаар яаралтай хуралдаж Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасах шийдвэр гаргажээ.

Энэ талаар Боксын холбооны ерөнхий дасгалжуулагч Ж.Энхтөр: "Гавьяат тамирчин Э.Цэндбаатар удаа дараа сахилга бат, ёс суртахууны зөрчил гаргасан тул түүнийг шигшээ багаас хасаж, ДАШТ-д оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагийн үед согтуугаар зодоон хийх ёсгүй. Хэнч байсан ийм алдаа гаргасан бол шийтгэл амсах ёстой. Үнэхээр мундаг тамирчин байсан ч ийм сахилга батгүй байж болохгүй. Энэ удаагийн үйлдэл нь анхны удаа биш учраас энэ шийдвэр зөв. Үүнд ямар ч гавьяат, хөдөлмөрийн баатар хамаагүй" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19