Dark Light
Нийгэм | 2021-09-09

4 зорчигчтой автомашин уулын уруу өнхөрч, 1 хүн амь насаа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан саарь 1 дүгээр багийн “Угалзын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/-т 9 сарын 8-ны өдөр 4 зорчигчтой автомашин уулын уруу өнхөрч 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 9 сарын 8-ны өдрийн 15:40 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 50 км замыг туулан 18:21 цагт очиход иргэн Ж /29 настай, эмэгтэй/ “Прадо-78” загварын суудлын автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсан. Цогцсыг сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19