Dark Light
Нийгэм | 2021-09-09

Өндрөөс үсрэх гэж байсан эмэгтэйг найз залуугаар нь аргадуулж буулгажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн Үйлдвэрийн хэсэгт байрлах хуучин үйлдвэрийн 4 давхар ашигладаггүй барилгаас эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 9 сарын 8-ны өдрийн 22:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрын Яаралтай түргэн тусламжийн алба хаагчид хүлээн авч 4 км зам туулан 22:43 цагт очиход иргэн Б /19 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 4 давхар ашигладаггүй барилгын дээврээс үсрэх гэж байсныг ярилцаж найз залуу болох иргэн Б /25 настай, эрэгтэй/-г 23:31 цагт авчирч барилгын дээврээс хамтад нь 23:46 цагт буулгаж аюулгүй болгон Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19