Dark Light
Нийгэм | 2021-09-09

360.600 тун томуугийн вакциныг хүлээн авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар UNICEF Mongolia -аар дамжуулан 360.600 тун томуугийн вакциныг хүлээн авлаа.  Монгол Улс  жилд дунджаар 100 мянга гаруй тун томуугийн вакциныг захиалан авдаг бөгөөд КОВИД-ын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү 2 дахин их вакцин худалдан авч байгаа нь цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд хийж буй чухал хөрөнгө оруулалт юм.

Нийт 300 мянган тун вакцины санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газраас, үлдсэн 60.600 тунг дэлхийн PIVI хөтөлбөрийн (Томуугийн вакцины төлөөх хамтын ажиллагааны хөтөлбөр) санхүүжилтээр оруулж ирж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас томуугийн вакциныг цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, зорилтот бүлгийн хүн амд нэн түрүүн хийхийг  зөвлөж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10