Dark Light
Нийгэм | 2021-09-09

Олон улсын аудитын “Афнор” группээс баталгаажуулалтын гэрчилгээ олголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Францын Олон улсын аудитын “Афнор” групп “Багануур" ХК-д ISO 45001:2018 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын баталгаажуулалтын гэрчилгээг олголоо.

Энэ нь уул уурхайн салбартаа анхдагчдын нэг болж байгааг “Эрдэнэс Монгол” компанийн цахим хуудаснаа мэдээлжээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ авснаар компанийн үйл ажиллагаа, менежментийн тогтолцоо сайжирч нийт ажилтны хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаарх мэдлэг дээшилж “vision zero” буюу ослыг тэглэхэд ахиц болно. Гэрчилгээг авах нь стандартыг нэвтрүүлэх ажлын эхлэл бөгөөд цаашид жил бүр стандартын хэрэгжилтээ шалгуулан баталгаажуулах аж.

“Багануур” ХК нь үйл ажиллагаандаа уурхайчдын эрүүл мэндийг хамгаалж, ажлын байрны эрсдэлийг багасган, аюулгүй ажиллагаагаа сайжруулсаар иржээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10