Баянзүрх дүүргийн Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэс, Сайн дурын төв хамтран Баянзүрх дүүргийн залуусын хөгжил, манлайлалд хувь нэмэр оруулах, оюуныг тэтгэх үүднээс “Mentorship” хөтөлбөрийг анх удаа санаачлан хэрэгжүүлж эхэллээ.
Уг хөтөлбөр 15-34 насны залуучуудруу чиглэсэн. Залуучуудын манлайллыг бий болгоход чиглэсэн олон төрлийн сургалт арга хэмжээг зохион байгуулна.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Ц.Үүрцайх хэлэхдээ:
Mentorship хөтөлбөрт нийт 70 гаруй залуучууд бүртгүүлсэн. Сонгон шалгаруулалтаар 15 залууг сонгож хөтөлбөр цааш үргэлжилж байна. Дүүрэг орон нутгийн хөгжилд залуусын оролцоо чухал. Тийм ч учраас уг хөтөлбөрийг санаачилж, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байна гэсэн юм.
Хөтөлбөрт хамрагдсан залуучууд дүүргээс зохиогдож байгаа арга хэмжээнд идэвхитэй оролцож, дуу хоолойгоо хүргэнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ
АДМИН








Нийгэм





