Dark Light
Нийгэм | 2021-09-09

Өмнөговь аймагт хөдөлгөөний хязгаарлалт тогтооно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 2021 оны 09-р сарын 13-ны Даваа гарагийн өглөөний 06:00 цагаас 09-р сарын 25-ны Бямба гарагийн өглөөний 06:00 цаг хүртэл хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо. 

1. Хязгаарлалт тогтоосон 9-р сарын 13-ны 06:00 цагаас 9-р сарын 25-ны 06:00 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг 18:00 цагаас 05:00 цагийн хооронд бүрэн хязгаарлана.

2. 9-р сарын 13-ны 06:00 цагаас 9-р сарын 25-ны 06:00 цаг хүртэл аймаг сумын хэмжээнд зөвшөөрөгдсөнөөс бусад чиглэлээр зорчих, орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.

3. Хязгаарлалт тогтоосон 9-р сарын 13-наас 25-ны хугацаанд цэцэрлэг болон, сургууль, бүх төрлийн сургалтын үйл ажиллагааг цахимд шилжүүлнэ.

4. Хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон 9-р сарын 13-наас 25-ны өдрүүдэд хүндэтгэх шалтгаанаар хот хооронд, сум хооронд зорчих хөдөлгөөнийг Smartgobi.com программаар зохицуулна.

5. 2021 оны 9-р сарын 13 ны 06:00 цагаас 9-р сарын 25-ны 06:00 цаг хүртэл хугацаанд хязгаарласнаас бусад үйл ажиллагааг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан түр журмын хүрээнд зохион байгуулж, үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-17:00 цаг байхаар тогтоолоо.

6. Хязгаарлалтын хугацаанд төрийн байгууллага болон үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдыг 30 хүртэл хувиар, 09:00-16:00 цагийн хооронд ажиллуулах, бусад ажилчдыг цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болголоо.

7. Хязгаарлалт тогтоосон 9-р сарын 13-наас 25 ны өдрүүдэд Коронавирусийн халдвар авсан нийгмийн зорилтод бүлгийн иргэдийн судалгааг гаргаж ажиллахыг багийн Засаг дарга нарт, тэдгээр иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн бодлогын хэлтэст, Ойрын болон дам хавьтал, гэрийн ажиглалтанд байгаа иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, холбогдох дүрэм, журмыг мөрдүүлэх, дэглэм зөрчсөн иргэдэд хариуцлага тооцож ажиллахыг сумдын Онцгой комиссын дарга нарт, Цар тахлын нөхцөл байдлын үед эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах, дархлаажуулалтын төлөвлөгөөний дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан дархлаажуулалтын үйл ажиллагааг тасралтгүй үр дүнтэй зохион байгуулахыг Эрүүл мэндийн газарт тус тус үүрэг болголоо. 

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10