Dark Light
Нийгэм | 2021-09-09

Хоёр сартай хүүхдэд элэгний хорт хавдрыг артерийн судсаар бөглөх эмчилгээ хийв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс засалч А.Цэнджав, тус эмнэлгийн Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасгийн эмч Ж.Бат-Ундрах, УГТЭ-ийн Зурх, судасны мэс заслын тасгийн эмч Ж.Лхагвасүрэн нараар ахлуулсан мэс заслын багийнхан элэгний хорт хавдартай хоёр сартай хүүхдэд хавдрыг артерийн судсаар бөглөх эмчилгээг анх удаа хийлээ.

Элэгний хорт хавдартай төрсөн нярай ЭХЭМҮТ-ийн хяналтад байсан бөгөөд хүүхэд торнихын хэрээр хавдар томорч байсан тул хавдрын өсөлтийг зогсоох энэхүү эмчилгээг хийжээ. 

Хагалгааны дараа хүүхдийн бие тогтворжиж, сайн байгаа бөгөөд гэртээ гарсан байна. Энэ мэс заслыг УГТЭ-т насанд хүрэгчдэд хийдэг бөгөөд хүүхдэд анх удаа хийсэн нь энэ юм. 

-Энэ эмчилгээний дараа хүүхдэд ямар нэг хүндрэл гарах уу? гэж Ерөнхий мэс заслын тасгийн мэс засалч А.Цэнджаваас тодруулахад,

“Хүүхэд цаашид манай тасгийн хяналтад байна. Хавдрыг мэс заслын аргаар авах боломжгүй байрлалтай учир өсөлтийг зогсоох эмчилгээ хийсэн. Цаашид биеийн байдал ямар байхаас шалтгаалж, элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлага гарч болно” гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10