Мобиком Корпораци 25 жилийн ойн хүрээнд рибрэндинг хийж, шинэ философи, шинэ лого, шинэ өнгө төрх бүхий өөрчлөлтийг эхлүүлжээ. Өнөөдрийн хувьд лого, гадаад төрх өөрчлөгдөж буй боловч компанийн Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлсээ шинээр тодорхойлохоос эхлээд салбаруудаа шинэчлэх, бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, үйлчилгээгээ хурдасгах, шинэ технологи, арга барил турших зэргээр өөрчлөлт шинэчлэлтийг тасралтгүй хийсээр байх болно хэмээн Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада мэдэгдлээ.
Тэрээр: Мобикомын рибрэндинг нь манай компанийн үе үеийн ажилтнууд төдийгүй хэрэглэгч, харилцагч та бүхний хувьд ч сэтгэл хөдлөм өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэж байна. Бид хэрэглэгчдээ үнэн сэтгэлээсээ ойлгож, хязгааргүй хүсэл тэмүүлэл, мөрөөдлөөр тань хамт аялж, технологийн гайхамшгийг шингээсэн энгийн бөгөөд ухаалаг хэрэглээг өдөр бүр мэдрүүлэхээр хичээнгүйлэн ажиллах болно.
Техник технологийн хязгааргүй ертөнцөд Мобикомтой хамт аялсаар байгаа та бүхэндээ баярлалаа" хэмээжээ.

АДМИН








Нийгэм



