Dark Light
Нийгэм | 2021-09-10

Өөрийн зардлаар эм, тариа худалдан авч эмчилгээндээ хэрэглэсэн 7 иргэнд 3.745.280 төгрөгийг буцаан олгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэн-даатгуулагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан ЭМБ-аас тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-ын сангаас төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг бөгөөд өвчтөний түүх дээр бичигдсэн тусламж, үйлчилгээний зардлыг өөрөөс гаргасан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасны дагуу тухайн Эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг хавсарган өргөдөл гарган тусламж, үйлчилгээний зардлыг 30 хоногт буцаан авах боломжтой байдаг. 

Энэ хүрээнд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр Коронавируст халдвар (Ковид-19)-ийн батлагдсан тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байхдаа эмчлэгч эмч нь Ремдесивир тариаг хэрэглэх шаардлагатай гэсний дагуу өөрийн зардлаар худалдан авч эмчилгээндээ хэрэглэсэн нэр бүхий 7 үйлчлүүлэгчийн 3,745,280 төгрөгийн буцаан олголтыг тус эмнэлгээс иргэн-даатгуулагчдад олгожээ. ЭМД-ын тухай хуулийг хэрэгжүүлж, ЭМДЕГ-аас тавьсан шаардлагыг шуурхай шийдвэрлэн иргэн-даатгуулагчийг хохиролгүй болгон ажилласан Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр эмнэлгийн хамт олонд баярлалаа. 

Цаашид ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд өвчтөний түүхэнд бичигдсэн эм, тариаг иргэнээс өөрөөр нь гаргуулсан тохиолдолд ЭМД-ын тухай хуульд заасны дагуу буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлэж ажиллахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10