Dark Light
Нийгэм | 2021-09-11

“WeLoveU” ОУ байгууллагын 130 гаруй гишүүд 40 литр цус хандивлажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавируст халдварын улмаас цусны донорын тоо эрс буурсан нь Дэлхий даяар цусны хомсдолд оруулах болсон.

НҮБ-ын түнш байгууллага болох “WeLoveU International” байгууллагаас цусны хангамжийн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж, цусаа хандивлах олон арга хэмжээг зохион байгуулдаг. Үүний хүрээнд өчигдөр есдүгээр сарын 9-нд тус байгууллагын 130 гаруй гишүүд, тэдний гэр бүл, найз нөхөд Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвд цусаа өгсөн үйл явдал боллоо.

Тэд бүгд амны хаалт зүүж, биеийн халуунаа үзүүлэн, гараа халдваргүйжүүлэн цусаа хандивлалаа. Сайн дурынхныг бүлэг болгон хуваасан бөгөөд тэд хүн хоорондын зайг нарийн чанд баримталсан байна.

Тэдний өгсөн цус 400 орчим хүний ​​алтан амийг аврах аж. Нийт 40 литр цус цугларсан байна.

(Эх сурвалж: centralasia.media)


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00