Dark Light
Нийгэм | 2021-09-11

Өчигдөр 7,974 иргэн вакцины 3-р тунг хийлгэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 315, II тунд 967, нэмэлт сэргээх тунд 7,974, нийт 9,256 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.3 хувь, II тунгийн хамралт 70.1 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2,821 буюу 23.7 хувь, жирэмсэн эх, 12-15 насны 63,415 буюу 71.3 хувь, 16-17 насны 25,280 буюу 74.6 хувь нь хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. 

Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллаж, явуулын 1, суурин 58 цэгт 75 багийн 375 эмч, ажилтан ажиллаж, 7,662 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10