Dark Light
Нийгэм | 2021-09-11

9 дүүргийн 18 старт-ап багт 10 сая төгрөгийн санхүүжилт олголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучууд үе шаттай сургалт, хөтөлбөрт хамрагдан шинэлэг, оновчтой, бүтээлч санал, төслөөрөө өрсөлдөн нийслэлийн хэмжээнд 18 баг шалгарлаа. Шалгарсан багуудад тус бүрд 10 сая төгрөгийн санхүүжилтийн батламж гардуулах ёслол өнөөдөр Баянхошуу бизнес инкубатор төвд зохион байгуулагдлаа.   

Арга хэмжээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл нээж хэлсэн үгэндээ, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагийн нэг нь залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ юм. Бидэнд 420 залуу гарааны бизнес эхлүүлье, шинэ санаагаа төсөл болгоод бизнес хийе гэсэн хүсэлт ирүүлсэн. 3 үе шаттай сургалт явагдсаны дүнд 42 багийн 92 залуу сонгон шалгаруулалтад орж нийслэлийн хэмжээнд 18 баг шалгарууллаа. Өмнө нь эргэн төлөх нөхцөлтэйгөөр санхүүжилт олгодог байсан бол энэ жил эргэн төлөх нөхцөлгүйгээр энэхүү санхүүжилтийг олгож байгаа нь та бүхэнд бодит дэмжлэг болох юм” гээд амжилт хүслээ.   

Арга хэмжээнд Нийслэлийн Инноваци, Технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газрын дарга Л.Тулгабаатар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж болон бусад албаны хүмүүс оролцож, шалгарсан СТАРТ-АП багуудад баяр хүргэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10